contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Билл Оделл

Хок фирмийн дэд ерөнхийлөгч
Илтгэлийн нэр:
Орчин үеийн эрдэм шинжилгээ, сургалтын чиг хандлага болон ажиллах орчин

Мэргэжлийн туршлага:

Оделл нь ХOK архитектурын фирмийн ерөнхий дизайнер, дэлхийн хэмжээний томоохон шагнал хүртсэн төслүүд дээр дизайнераар ажилласан. Тэрээр судалгаа, сургалт, их сургуулиуд, технологи, харилцаа зэрэг салбаруудад дизайны тусламж үзүүлэх чиглэлээр голчлон ажилладаг.

Мөн, ХOK фирмийн захирлын зөвлөлийн гишүүн, дизайны зөвлөлийн удирдагч бөгөөд фирмийн ажлыг бүхий л түвшинд хянах үүрэгтэй. Оделл нь уг фирмийн ‘Sustainable Design’ шинэ санаачлагыг удирдагч юм. Тэрээр “НOK Guide to Sustainable Design” хөтөлбөрийг зохиогчийн хувьд дизайн, хүрээлэн буй орчны талаар ихээхэн ярьж, бичдэг. Мөн LEED /Leadership in Energy and Enviromental design/ хороонд ажилладаг, USGBC /U.S. Green building Council/-д LEED 2.0 түвшний системийг зохиоход оролцсон.

 

Гүйцэтгэсэн томоохон ажлууд:

- Их Британы Лондон дахь Crick Institute, Зүрх судас, хавдрын судалгааны төв

- Сицилийн  Палермо дахь Биоанагаах ухааны судалгаа, биотехнологийн төв

- Саудын Арабын Tувал хотын Кинг Абдуллах Шинжлэх ухаан, технологийн их сургууль

- Мадисон Висконсин дахь Висконсины энергийн их сургууль

- Нью Йоркийн Буфало дахь Анагаах ухаан, биоанагаахын шинжлэх ухааны Буфало их сургууль

 

Илтгэлийн хураангуй:

Дэлхийн шинжлэх ухаан, судалгаа, нээлтүүд нь хөгжлийнхөө түүхэн шинэ үе шатанд ирж, цоо шинэ технологиудыг ашиглан, хүн төрөлхтний урт удаан хугацааны туршид шийдэж чадахгүй байсан болон мөрөөдөж байсан асуудлуудыг шийдвэрлэх боломжтой үед ирээд байна.Энэхүү түүхэн дэвшил нь асар том мэдээллийн бааз бүхий компьютер технологид шинээр гарч байгаа нээлтүүд дээр тулгуурласан интернет болон World Wide Web зэрэг бусад технологийг ашиглан бараг л нэг агшинд холбогдож чадах боломжид хүрээд байна.Энэ бүх амжилтыг дэлхий дахины эдийн засгийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, эрчимтэйгээр хөгжиж байгаа улс орнуудаас харж болно.Эдгээрололт нээлтүүдхэдийгээр олон сайн өөрчлөлтүүдийг авч ирж байгаа ч нөгөө талаар зарим улс орнуудыг хэт үгүйсгэснээр дэлхий дахинд терроризмын аюул заналд хүргээд байна.Тийм учраас хүн төрөлхтөнд тулгараад байгаа олон асуудлыг шийдвэрлэх чухал хүчин зүйл болсон шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх асуудалд зайлшгүй дэмжлэг үзүүлэн дэлхий дахины залуу үеийн гэрэлт ирээдүйг цогцлоох хэрэгтэй юм.

 

ХOK фирм нь Архитектур, Инженеринг, Хот төлөвлөлт чиглэлээр дизайн хийж ажилладаг:

ХOK фирм нь 1955 онд байгуулагдсан. 2015 оны байдлаар дэлхий даяар 25 салбар оффистой, нийт 1800 мэргэжлийн ажилтнуудтай үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2015 оны байдлаар архитектур, хот төлөвлөлтөөр АНУ-д эхний 10-т, барилгын дотоод дизайн, интерьерийн чиглэлээр 2-т жагсдаг байна. Дэлхийн архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, мэдээлэл хүргэдэг  www.archdaily.com сайтын судалгаагаар 2015 оны салбарын шилдэг 100 компанийн эхний 8-рт ХOK фирм жагссан байна. ХОК фирм нь өөрийн үйлчлүүлэгч нарт зориулан хүний хэрэгцээнд бүтээлчээр нийцсэн, хүрээлэн буй орчинд зохицсон, үнэ цэнэ шингэсэн, шинжлэх ухаан болон урлагийг хослуулсан маш өвөрмөц хэлбэрийн загвар, санаа, шийдэл гаргаж өгөх эрхэм зорилготой.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem