contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Гари Хо

SQW China компанийн гүйцэтгэх захирал
Илтгэлийн нэр:
Эдийн засгийг солонгоруулах бодлогын дагуу Шинжлэх ухаан, технологийн парк болон чөлөөт бүсийг хөгжүүлэх нь

Мэргэжлийн туршлага:

Гари Хо нь SQW China компанид гүйцэтгэх захирлын ажилтай. Тэрээр Ази, Европ, Америкийн орнуудын биотеx болон , хөдөө аж ахуй, технологийн паркууд, тээвэр зуучлал, хөрөнгө өсгөх зэрэг чиглэлээр ажиллаж байсны дээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт тэргүүлэх зэрэглэлийн агентлагуудад ажилласан туршлагатай. Хо нь одоогийн байдлаар Бруней улсын Халал хоол, хүнс, биотех үйлдвэрлэлд зориулсан 500 га аж үйлдвэрийн парк бүхий “Брунейгийн Биоинновацийн Корридор”-ийг хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна. Мөн Брунейгийн Даруссаламд хэрэгжиж байгаа “Газрын тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөөг” боловсруулах төсөлд олон улсын туршлага дээр үндэслэн 2035 он хүртэлх болон түүнээс цаашхи урт хугацааны тээвэрлэлтийн бодлогын хөтөлбөрийг боловсруулахад оролцсон. Төслийн үр дүнд Султант улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн гол тулгуур болсон тогтвортой тээвэрлэлтийн загвар иж бүрнээрээ гарч ирсэн юм.

БНХАУ-ын “IFC-Хятад улсыг Хөгжүүлэх” төсөлд эдийн засагчаар ажиллаж байсан. Тэрээр БНХАУ-ын маш олон хотын технологийн парк хөгжүүлэх төслүүдийг удирдан ажилласан. Одоогийн байдлаар Хо нь Бруней Даруссалам улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бруней Гуанши эдийн засгийн корридор хөгжүүлэх” төслийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бөгөөд Брунейгийн бүсчлэн хөгжих бодлогыг Өмнөд Хятадын мужуудтай холбон өгч, хоёр орны хүний хөгжлийн индекс болон нэг хүнд ногдох ДНБ-ийг өсгөн нэмэгдүүлэх асуудалд анхааран ажиллаж байна.

 

Боловсрол, шагнал:

Эдийн засгийн М.Филос, Их Британы нэгдсэн вант улсын Оксфордын их сургуулийг төгссөн. Хамгийн сайн эдийн засаг судлаач, Ахлагч Табердич хүнд олгодог Жорж Вэбб Мидлэй шагналыг хүртсэн.

 

Илтгэлийн хураангуй:

Бруней улсын олон талт эдийн засгийн бодлогын хүрээнд Био Инновацийн Коридор (БИК) нь тус улсын гол тулгуур салбар болох газрын тос, тосон бүтээгдэхүүний эдийн засгийн хамаарлыг багасгах зорилгоор өндөр түвшний биотехнологи болон хүнсний үйлдвэрлэлийн паркийг Бруней Даруссаламын нийслэлийн захад босгохоор ажиллаж байна. БИК -ын эхний зорилго нь олон улсын хүнс үйлдвэрлэгчид, гоо сайхан ба эмийн үйлдвэрлэл эрхлэгчид мөн нэмэлтээр ложистик, агуулахын салбарын компаниудыг уриалан татан оролцуулах явдал юм. БНХАУ-тай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жил Бруней-Гуанши эдийн засгийн коридорыг нээсэн. Гуанши Зуанг нь Өмнөд Хятадын автономит бүс нутаг юм. Энэхүү хөтөлбөр нь Бруней болон БНХАУ-ын хоорондох эдийн засаг, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх хамтын бодлоготой уялдаатай. Уг хөтөлбөрт хөдөө аж ахуй, загасны аж ахуй, усан боомтын дэд бүтэц зэрэг салбаруудыг зорилготой байна.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem