contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Доктор. Ким Хак Мин

Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн Судалгаа хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч
Илтгэлийн нэр:
Хөгжиж байгаа орнуудын бүсийн инновацийн экосистемд Шинжлэх ухаан технологийн парк байгуулах нь

Мэргэжлийн туршлага:

Хак Мин Ким нь Солонгосын Сүн Чун Хянг их сургуулийн Судалгаа Хамтын Ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд сүүлийн 20 жилийн турш бүс нутгийн инновацийн системд үндэслэсэн бизнесийг дэмжих хөтөлбөр дээр ажиллаж байна. Тэрээр 60 гаруй эрдэм шинжилгээний ном, өгүүлэл гаргасны хажуугаар хэд хэдэн төслийн ерөнхий төлөвлөгөөний менежерээр ажилласан. Тухайлбал; Солонгосын Чунгнам технопарк (2000), Арабын нэгдсэн Эмират Улсын Масдар хот дахь Экотехнологийн хот (2009),  Тайландын шинжлэх ухааны парк дахь Солонгосын технологи бизнес инкубатор (2010), Мексик дэх Колима технологийн парк (2010), Солонгос-Вьетнам улсын хамтарсан инкубаторын парк, Вьетнам (2013).

Тэрээр эдгээр улс оронтой одоо ч хамтран ажилладаг бөгөөд олон улсын байгуулага болох ЮНЕСКО-ын экспертээр ажилладаг.

 

Өндөр технологийн бодлого:

- Үйлдвэрлэлийн бодлого: Өндөр технологи - Стратеги үйлдвэрийн хөгжил, үйл ажиллагаа

- Бизнес дэмжлэг: Шинжлэх ухаан, технологийн паркийн хөгжил болон үйл ажиллагаа

Бүс нутгийн инноваци:

- Бүс нутгийн инновацийн систем: R&D, технологи нэвтрүүлэх, компанийн нэгдэл ба задрал

- Бүс нутгийн эдийн засаг: Бүсийн хөгжилд хийх санхүүгийн хөрөнгө оруулалтын дүн шинжилгээ

 

Илтгэлийн хураангуй:

Энэхүү илтгэлийн зорилго нь бүс нутгийн инновацийн экосистемийн дотор Шинжлэх ухаан, технологийн паркийг хэрхэн хөгжүүлэх асуудалд чиглэгдэнэ. Шинжлэх ухаан, технологийн парк нь нийгмийн сайн сайхан байдлыг өсгөхийн тулд экспертүүд болон тусгай мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой.

Шинжлэх ухаан, технологийн парк нь бүтээлч санааг бизнес болгох хамгийн боломжтой газар юм. Иймд Шинжлэх ухаан технологийн  парк нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий Засгийн газар, бизнес, их сургуулиудын нэгдсэн сүлжээнд тулгуурласан бүс нутгийн инновацийн экосистемийн цөм юм. Энэ илтгэлд бүс нутгийн инновацийн экосистемд зориулан Шинжлэх ухаан технологийн паркийн Солонгосын загвар болсон “Чунгнам технопарк”-ийн хөгжлийн процесс, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярина.

Илтгэгч нь Шинжлэх ухаан технологийн паркийн загварыг гаргахад болон “Чунгнам Технопарк”-ийн гүйцэтгэх захирал байсны хувьд удирдан чиглүүлэх ажиллагаанд оролцож байснаас гадна олон оронд зөвлөхөөр ажилладаг. Тэрбээр Солонгосын туршлагыг Монголын Шинжлэх ухаан технологийн паркад хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem