contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Хэрбэрт Чен Хонгбо

БНХАУ, Цинхуа их сургуулийн TUS паркийн Инновацийн институтын орлогч дарга
Илтгэлийн нэр:
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн паркиуд-TUS паркийн жишээн дээр

Одоогийн албан тушаал:

- Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркийн (TUS) үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн

- Цинхуа их сургуулийн TUS паркийн Инновацийн Хүрээлэнгийн орлогч дарга

- Шинжлэх ухааны паркийн холбооны Хятад дахь оффисын дарга

- Дэлхийн эдийн засгийн форумын Глобал хөтөлбөрийн консулын гишүүн

- Дэлхий даяарх компаниудыг хөгжүүлэх WEP хөтөлбөрийн сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн

 

Боловсрол:

- 1979-1984, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн бакалавр

- 1991-1992, Тайландын Бангкок хотын Азийн технологийн хүрээлэнгийн магистр

 

Илтгэлийн хураангуй:

Хэрбэрт Чен нь Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркийн (TUS) менежментийн багтай 2001 оноос хамтран ажиллаж эхэлсэн. 13 жилийн турш Хятадын хамгийн сайн шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх ТUS Паркад ажиллан тус паркийн менежментэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр ТUS Паркийн өдөр тутмын үйл ажиллагаа болсон удирдан зохион байгуулах, захиргаа, хүний нөөцийн асуудлуудад оролцож байдгаас гадна Шинжлэх ухааны паркийн /ШУП/ үйл ажиллагаанд өртөг шингэсэн үйлчилгээ бий болгох асуудалд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Хэрбэрт Чен болон менежментийн багийн чармайлтын үр дүнд ТUS парк нь Хятад улсад болон дэлхийн ШУП-уудын дунд нэр хүнд нь өссөн их сургуулийн ШУП болсон бөгөөд, Бээжинд үйл ажиллагаагаа явуулдаг 1200 гаруй үйлдвэрүүд, HiTech гарааны компаниуд болон тэдгээрийн 20 гаруй дагалдах паркуудыг эгнээндээ нэгтгэжээ.

Хэрбэрт Ченийн хүчин чармайлтын үр дүнд ТUS Парк нь 2004 оноос Олон Улсын Шинжлэх Ухааны Паркийн холбооны гишүүн болсон.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem