contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Илкка Какко

Оюү Каростек компанийг үүсгэн байгуулагч
Илтгэлийн нэр:
Гурав дахь үеийн Шинжлэх ухаан, технологийн паркийн хандлага (эрх зүй, бодлого зохицуулалт)

Мэргэжлийн туршлага:

Бодит болон вертуал инновацийн орчинг үүсгэх, удирдлага зохион байгуулалт, шинжлэх ухаан, технологийн паркийн менежмент, бүс нутгийн хөгжлийн үйл ажиллагаа, бизнес менежментийн талаар зөвлөгөө өгөх, платформ сэтгэлгээ болон “Serendipity” (санамсаргүй нээлт) зэргийн талаар ажиллах сонирхолтой. 2009 оны 1 дүгээр сараас эхлэн ШУТПаркийн салбар дахь мэдлэгийн экосистемийн ирээдүйн төлвийн талаарх олон улсын экспертүүдийн онцгой бүлгийн гишүүнээр ажиллаж байна.

2013 оны 12 дугаар сард ЮНЕСКО-ын ШУПаркийн олон улсын экспертийн сертификат авсан. “Гурав дахь үеийн ШУПаркийн Инновацийн Орчин” хөтөлбөрийг анхлан санаачилан хариуцаж ажилласны хувьд шагналтнаар тодорхойлогдож, 2009 оны 2-р сард “Финляндын оны менежер” шагнал авсан. Мөн “NetWork Oasis” хөтөлбөрт хамтран ажилласан. Тэрээр энтерпренёрийг хэрэгжүүлэх тал дээр сайн зөвлөхөөр тооцогддог бөгөөд хэд хэдэн хамтын ажиллагаатай компаниудыг байгуулалцсан. “Инновацийн орчин”, “Шинжлэх ухааны менежмент”, “3 дахь үеийн Шинжлэх ухааны парк”, “Өргөн хүрээнд сэтгэх”, “Санамсаргүй нээлт хийх менежмент” зэрэг сэдвээр 2004 оноос эхлэн 100 орчим илтгэл тавин дэлхийн хэмжээний менежер, илтгэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн.

 

Илтгэлийн хураангуй:

Энэхүү илтгэлд Финлянд улсад одоо хэрэгжиж байгаа ШУТПаркийн шинэ концепци буюу Гурав дахь үеийн Шинжлэх ухааны паркийн (ГҮШУП) концепцийг танилцуулна. Үүнд дэлхийн инновацийн орчинд ямар үндсэн өөрчлөлт гарч байгаа талаар болон экосистемийн хөгжилд платформ сэтгэлгээ яагаад салшгүй хэсэг болсныг тайлбарлана. Энэ илтгэлд платформын онолын үндэслэл, ангиллыг танилцуулахаас гадна ШУТПаркийн хувьд ямар ашиг тус үзүүлэх талаар онцлон илэрхийлнэ. Ингэхдээ “Чадварлаг Платформ” гэсэн ойлголтын ач холбогдлыг дурьдах бөгөөд бодитойгоор хэрэгжих чадварлаг платформын үндсэн шинж чанарыг тайлбарлах болно. Мөн санамсаргүйгээр тохиолддог нээлтүүдийг ойлгоход платформ сэтгэлгээ ямар үүрэг гүйцэтгэдэг талаар болон шинээр баг бүрдүүлэхэд үндсэн хүчин зүйл болох талаар онцлоно.

Илтгэлд Финляндын “Urban Mill” болон Нидерландын “Meetberlaage” зэрэг шинээр бий болсон инновацийн орчинд платформ сэтгэлгээ ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ШУТПаркийн өнцгөөс судалж, хэд хэдэн практик элементийг танилцуулна. Мөн бодит чадварлаг платформыг бий болгоход юу шаардагдах талаар танилцуулж, хамт олон бүрдүүлэхэд ямар дэмжлэг үзүүлдэг талаар болон экосистемийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэх талаар илтгэнэ.

Илтгэлд танилцуулах судалгааны дүгнэлтээр ШУТПаркийн мэргэжилтнүүдэд quadruple helix зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ загварыг танилцуулах бөгөөд энэ нь хамтын бүтээл, нээлттэй инноваци, санамсаргүй нээлтийн менежментийн арга барилыг харуулна. Мөн илтгэлд гарах жишиг судалгаанууд нь ШУТПаркийн удирдлагын багт платформ сэтгэлгээний ашиг тусыг харилцан ялгаатай нөхцөлд үнэлэхэд тус дэм болно.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem