contact@mongolcampus.mn 976-11-329466
   ENG
 




Катлин Кеннеди

Массачусетсийн технологийн хүрээлэнгийн Technology Review сэтгүүлийн ерөнхийлөгч
Илтгэлийн нэр:
2015 оны шуугиан тарьсан шилдэг 10 технологиуд ба “MIT”-ийн инновацийн экосистемийн тухай

Мэргэжлийн туршлага:

 Массачусетсийн технологийн институтэд (МIТ) 14 жилийн туршид ажиллах хугацаандаа "MIT Technology Review” сэтгүүлийг шинэ шатанд гаргаж, хурдацтай өөрчлөгдөж байгаа зах зээлийн орчинд тодорхой амжилтанд хүргэж байна. Тэрбээр АНУ болон Ази, Европ, Латин Америкийн орнуудад шинэ төрлийн бизнесийг хөгжүүлэх үндсийг тавилцсан юм. Мөн MIT-ийн хэвлэл, мэдээллийн компанид зориулсан олон нийтийн үйл ажиллагаа, худалдаа, олон улсын лиценз олгох асуудлыг голлон хариуцдагаас гадна, компаниудыг дэмжих олон улсын багийг болон MIT -ээс зохион байгуулдаг шинэ компаниудын талаархи зөвлөлгөөнийг хариуцдаг.

Катлин нь “Warner Bros”, “Paramount”, “20th Century Fоx” зэрэг томоохон кино студид ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр “МITX” шагнал гардуулах ажиллагаанд шүүгчээр олон жилийн турш ажилласан. Mөн “Инновацийн Нобелийн шагнал” гэж нэрлэж хэвшсэн “Lemelson-MIT” шагналын ажиллагааны онцгой эрхэт шүүгч юм. Катлин нь сэтгүүл зүйн салбарын хамгийн шинээр сэтгэгч, нөлөө үзүүлэгч эрхмүүдэд олгогддог "2009 Folio: 40"  гэдэг шагналаар шагнагдаж байсан.

Виржинигийн их сургуулийн “Өсөн дэвших ажилтан” хөтөлбөрт хамрагдаж байсан ба Жамес Мадисоны их сургуульд нягтлан бодогчийн боловсролыг эзэмшсэн.

 

Илтгэлийн хураангуй:

2001 оноос MIT -ийн “Technology  Review” сэтгүүл нь жил бүрийн шуугиан тарьсан шилдэг 10 технологиудын дарааллыг тодорхойлж гаргадаг болсон. Энэхүү ажил нь эдийн засгийг өсгөх болон шинэ компанийг бий болоход гол залуур болж өгдөг юм. Цахим ертөнцийн орчинд гарсан хамгийн сүүлчийн шуугиан тарьж байгаа нэг шинэ технологи гэхэд л ургамлын фотосинтезийг асар их хэмжээгээр нэмэгдүүлэн, дэлхий даяар өндөр ургац авах боломжтой болсноор олон компаниудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх байдал ажиглагдлаа. Ийм учраас энэ 2015 оны шилдэг технологийн жагсаалт нь инновацийг дэлхий даяар түгээхэд их нэмэр болно гэж бодож байна.

 

Зохион байгуулагчид

The first international symposium
Science, technology, innovation, ecosystem